Зүйрлэшгүй хайрын бэлгэдэл Вансэмбэрүү цэцэг
Зүрхэн тушаа газар минь цомирлогоо дэлгэжээ
Зуны хөрсийг биш өвлийг цасыг ярж нахиалсан болохоор нь
Зүрх сэтгэлээрээ хөрс дэвсэж хайраараа би услахсан
Зүрхэн тушаа газар минь цомирлогоо дэлгэжээ
Зуны хөрсийг биш өвлийг цасыг ярж нахиалсан болохоор нь
Зүрх сэтгэлээрээ хөрс дэвсэж хайраараа би услахсан
Орь зүрхний минь ховдолоос өөрийг чинь гэсэн бодлууд урсана
Онон мөрний долгио оволзож зүрх догдолно
Оюутан цагийн минь нууцхан хайр болохоор нь
Оюун бодлынхоо мөнхий харгуйд өөртөөгөө хамт түгжихсэн
Онон мөрний долгио оволзож зүрх догдолно
Оюутан цагийн минь нууцхан хайр болохоор нь
Оюун бодлынхоо мөнхий харгуйд өөртөөгөө хамт түгжихсэн
Лааны гэрэл шиг амьдралын минь
Лавайн эгшиг шиг хөг нь болоосой
Лавтайяа буцах замилангийн түшиг болохоор нь
Лугших зүрхнийхээ цохилт бүрийг холбож энэ хорвоог туулахсан
Лавайн эгшиг шиг хөг нь болоосой
Лавтайяа буцах замилангийн түшиг болохоор нь
Лугших зүрхнийхээ цохилт бүрийг холбож энэ хорвоог туулахсан
Бодлынхоо мөнгөн зурвасаар
Бүсгүй чиний төрхийг урлана
Болзоонд яарсан сэтгэл
Борхон зүрхний чинь хайрлуу тэмүүлнэ
Бүсгүй чиний төрхийг урлана
Болзоонд яарсан сэтгэл
Борхон зүрхний чинь хайрлуу тэмүүлнэ
Одод түгэх бүрийд зүүдэнд минь зочилдог
Охин чамайг өглөө бүр бодож сэрдэг
Охин чамайг өглөө бүр бодож сэрдэг
Оргилуун сэтгэлээ чамаас аргамжиж
Орчлон хорвоог хамт туулахсаан
Орчлон хорвоог хамт туулахсаан

0 comments:
Post a Comment