Sunday, November 23, 2014

Эр хүний хэмжүүр


Эргэх хорвоогийн өнгөнд
Амьдрал хэмээх алханд
Ган болтлоо давтагдаж 
Гунигийн нулимсаа дотогшоо залгиж явдаг
Эр хүний ноён нурууг
Эргүү тэнэгүүд хэмждэггүй юм

Зовлон гунигаа хуваалцаж нөхөрлөсөн
Зуурдын биш үүрдийн андын сэтгэлийг
Уусан архины хундгаар хэмждэггүй
Унахад минь дэмнээд босгох итгэлээр хэмждэг юм
Хувь тавилангаа холбож ураг зангидсан
Ханийн үнэнч сэтгэлийг
Хүссэн бүхний чинь авч өгөх
Хөрөнгө мөнгөөр хэмждэггүй
Халамж дүүрэн харцаар нь хэмждэг юм
Эр хүнийг өндөр намаар нь хэмждэггүй
Зүс царай, өмссөн зүүснээр нь ч хэмждэггүй юм
Эрдэм чадал, хүсэл тэмүүллээр нь
Зорьсондоо хүрэх зориг зүрхээр нь хэмждэг юм

0 comments:

Post a Comment

 
;