Monday, January 12, 2015 0 comments

Сэтгэлд гал байхад

Санаж бэтгэрсэн сэтгэлээ ариусгаж
Салхи мэт хаа сайгүй хийсэж
Салаа замын эрхээр салан одсон
Сайхан бүсгүй чамайг үгүйлж
0 comments

Нууцхан хайр

Салхи ч үгүй намуухан үдэш
Санаашран сууж шүлэг тэрлэнэ
Бодолд нь цэцэг болон ургасан
Тэр л бүсгүйг гэсэн сэтгэлээ
Дусал дуслаар шиврэх бороо шиг
Шүлгийн мөрүүдээр услаж сууна
0 comments

Ганцаардал

Заримдаа би гуниглах юм
Зах хязгааргүй далайн дунд
Завин дээрээ ганцаараа байгаа мэт

Зөөлөн шиврэх бороонд
Гуниг гомдол
Харуусал, гэмшлээ угааж

Зөөлөн алхах жаргал юм
0 comments

Монгол хүүхэд

Талын нүүдэлчин монголын үрс
Танхил гэнэн монголын ирээдүй
Уурга барьж ургах нарыг угтах

Уудам талын эзэн нүцгэн жаалууд 
0 comments

Цоожтой хаалга

Сайхан үнэр чинь надаас арилахгүй юм
Сүүдэр мэт л дагах юм
Сүүдрээсээ зугатаж болохгүй адил
Үнэрээс чинь би хагацаж чадахгүй юм


Цоож хаалганы цаана нуугаад зугтах юмсан
0 comments

Улс монголын минь түүх

Богд Чингис, Боорчи, Мухулай
Боданчир богд, Өэлүн үжин
Өрлөг Сорхугтани бидний бахархал

Өчигдрийг өнөөдөрт учирласан
Өнөөдрийг маргаашт даатгасан
Өвөг дээдсийн цусан мөртэй
Өнөөгийн бидний бийрийн татлагатай
0 comments

Улаанбаатарын хавар

Сигналын дуу симфони шиг хангинаж
Сааралтсан утаа тамхи шиг сорогдоно
Гялгар уут шувуудтай хамт зэллэж
Исгэлэн, үмхий үнэр салхитай хамт хийсэж

Тоос шороо надтай хамт хөлхөнө
0 comments

хайрласаар

Чамайг мартах гэж би
Түүнийг хайрласан
Чангахан тэврэлтийг чинь үгүйлээд
Чамаас ондоо нэгнийг
Чамтай зүйрлэж хайрласан

Инээгээд наддаа ирлээ гэж
Шөнөжин зүүдэлж
Саран ганцаардсан шөнөөр
Дэрээ нортол мэгшиж
Дэргэд минь байхгүй чамайг
Дэндүү их хайдагсан

Орхиод одсон тэр мөчөөс чинь хойш

Одоо хүртэл ганцаараа ...
0 comments

Сайхан бүсгүй жаргадаг уу?

Олон эрсийн харцыг булаасан
Орь залуу насаараа өөрийгөө гоёсон
Эгэлийн эгэл
Сайхнаас сайхан
Үзэсгэлэн гоо жаргадаг уу?
Хайрлаж бас хайрлуулж
Хардаж бас хардуулж
Сайхан бүсгүй жаргадаг уу?

Тоолгүй өнгөрсөн залуус нь
Түүнийг орхихгүй ч
Сэтгэлийг нь татсан залуу нь
Хардаж түүнийг зовоохгүй бол
Сайхан бүсгүй жаргана аа





0 comments

Эхлэл

Өнөөдөр юу ч эхлээгүй учраас
Маргааш юу ч дуусахгүй
Харин нөгөөдөр гэхэд бүх зүйл дуусчихсан байж мэднэ

Wednesday, January 7, 2015 0 comments

Их Нацагдоржийн нутаг ган болдоггүй нутаг


0 comments

Хүний бүсгүйд

Зүрх гэдэг бодолгүй
Дурлал гэдэг залуургүй
Заяа тавьлан надаар тохуурхаж
Даанч бүтэхгүй дурлалтай учруулжээ
 
;