Wednesday, January 7, 2015

Хүний бүсгүйд

Зүрх гэдэг бодолгүй
Дурлал гэдэг залуургүй
Заяа тавьлан надаар тохуурхаж
Даанч бүтэхгүй дурлалтай учруулжээ
Ягаахан уруул
Ялдамхан бие
Сайхан харц
Савхан хуруу нь бүгд эзэнтэй

Ягаахан уруулыг нь янагийн сэтгэлээр хань нь озно
Ягаахан уруулаараа ялдамхан үрээ үнсэнэ
Савхан нарийн хурууг нь сайн хань нэг атгана
Сайхан үр нь бас нэг атгана
Санаандгүй яваад би үрийн эх, эрийн хань
Бүсгүй чамд дурлачихаж

Хоосон хооронд орж
Хов хутгах бодолгүй
Хайрын дундуур орж
Хана босгох сэтгэлгүй болохоор
Өөрөө л зүрхэндээ хайрлаад явахад

Өнөөдөр биш ч маргааш гэхэд мартах биз ээ.

0 comments:

Post a Comment

 
;