Thursday, April 2, 2015

Хоёр амьдрал



Хоёр амьдрал зохиож
Харанхуйн сүүдэр гэрэлтэй ханилж
Өдөр түүнтэй
Шөнө өөр нэгэнтэй
Эсвэл
Өнөөдөр түүнтэй
Маргааш өөр нэгэнтэй
Хоёр өмдний товчин дунд
Теннисний бөмбөг шиг
Өдөр хоногуудыг өнгөрүүлэх
Юу нь сайхан гэж

Хайртай хүнээ хуурч
Сэтгэл зүрхээ сэвтээж
Өөрийнхөө биеийг гурав хуваах хэрэг байна уу
Өрөөл бусдын өвөрт дур тачаадах юуны сайхан гэж
Хоёр амьдралынхаа дунд
Хайртай хүнийхээ дэргэд
Баг зүүж, дүр үзүүлж
Кино мэтээр жүжиглэж амьдрах тийм сайхан гэж үү
Ер нь боль Холливууд орж жүжигчин бол

0 comments:

Post a Comment

 
;