Хайртай байлаа гээд яах юм
Хамт дандаа байх юм биш
Санаатай ч бай санаандгүй ч бай
Салж эгээрдэг хорвоо юм чинь
Хартай байлаа гээд яах юм
Хамгаас дандаа харамлаж чадах биш
Хүссэн ч бай хүсээгүй ч бай
Хүнийх л болдог хорвоо юм чинь
Хамт дандаа байх юм биш
Санаатай ч бай санаандгүй ч бай
Салж эгээрдэг хорвоо юм чинь
Хартай байлаа гээд яах юм
Хамгаас дандаа харамлаж чадах биш
Хүссэн ч бай хүсээгүй ч бай
Хүнийх л болдог хорвоо юм чинь
Бороо шиврээд солонго татдаг шиг
Бодлоо ч хорьж чадахгүй хайрладаг юм
Нар мандаад жаргадаг шиг
Хайр бас ирээд буцдаг юм
Бодлоо ч хорьж чадахгүй хайрладаг юм
Нар мандаад жаргадаг шиг
Хайр бас ирээд буцдаг юм

0 comments:
Post a Comment