Sunday, November 23, 2014

Тэнгэрт тэмүүлсэн арвай


Би   зүүний үзүүрт тогтон алагхан энэ дэлхийд
аав ээждээ жаргал бэлэглэн хүмүүн заяаг олсон
       ширхэг ганцхан арвай
Би   гудайхыг хүсэхгүйн учир
хатуу хөтүү хорвоогийн жамыг дагаж биш сөрж
тулганы гал мэт дүрэлзэх 
       ганган улаан буудайн ганц ширхэг түрүү
Би   алдаа бүхнээсээ ухаарч хэрсүүждэг
       Амьдрахын төлөө соёолж ургадаг
       алтан шаргал буудай
Би  үндэснээсээ шим авч
       Үүлгүй хөх тэнгэрт тэмүүлэх
      Өчүүхэн төдий арвайн түрүү
Би  хайраар дутвал цагийн аясаар хагдрах
 намрын навчис шиг хатаж гандах
      Хөөрхий нэгэн арвай
Би хайраас гэдэг хөрснөөс  дэлгэрсэн
      Талын салхинд ганхах арвайн түрүү
Би  өвдөг сөхрөхдөө сөрж босдог
      Эхийн сүүгээр тэтгүүлж
      Тэнгэрт тэмүүлж ургадаг ширхэг ганц арвай
Би арвай буудай 

0 comments:

Post a Comment

 
;