хөл доор минь хөглөрөх
хөрст дэлхийн амин тасархай
нутгийн минь чулуунд амь бийн учир нь
жижигхэн энэ чулуунд
эртний баатруудын цус шингээстэй
өчүүхэн энэ чулуунд
хүлэг морьдын хөлс шингээстэй
элгэн том хаданд нь
эртний монголын түүх бий
нутгийн минь чулуу бүхэнд
алдаа бүхний минь харуусал нулимс бий
атгахан энэ шороонд
аугаа дээдсийн минь амь бий
нутгийн минь чулуунд амь бийн учир энэ ээ
жижигхэн энэ чулуунд
эртний баатруудын цус шингээстэй
өчүүхэн энэ чулуунд
хүлэг морьдын хөлс шингээстэй
элгэн том хаданд нь
эртний монголын түүх бий
нутгийн минь чулуу бүхэнд
алдаа бүхний минь харуусал нулимс бий
атгахан энэ шороонд
аугаа дээдсийн минь амь бий
нутгийн минь чулуунд амь бийн учир энэ ээ

0 comments:
Post a Comment