Алсаас цэнхэртэн харагдана, Их гүн нуур
Зөөлөн салхины аясаар
Намуухан давалгаа хаялж
Их гүн нуур гунигтайгаар давалгаа хаялж
Нацагаа хүүгээ үгүйлэн гансрана
Нуурын нулимс доошоо биш дээшээ ууршдаг юм
Зон олноо ундаалж уйлдаг юм аа
100 хан жилийн тэртээ Их Нацагдорж
Хөвөөгөөр нь дэрвэж гүйсэн биз
Дээлтэй хүү наадаж өссөн биз
Нацагдорж газрын энтэй амьдраагүй ч
Тэнгис шиг гүн тэвчээртэй явсан юм
Гучин нэгэн насандаа зэлнээсээ алдуурсан унага шиг
Гучин зуунд ч мартагдхааргүй агуу бүтээлээ туурвисан
Нацагдорж 80 насалж чадаагүй ч
Найргынхаа тэнгэрт од болон гялалзсан юм
Хатуу хүнд хараал ерөөл хүртэж
Харанхуй гянданд хайрлам агуу найрагч
Халтар цаасан дээр ч шүлгийн мөрүүдээ
тэрлэж байсан юм
Хорон муу санаатнууд хар гэрт хорьж
Нацагдоржийг
Хогийн ургамал шиг хаясан юм
Нутгийнх нь нуур харин
Нацагдоржийгоо үгүйлж
Усаараа уйлж, Урсгалаараа харуусаж
Уудам хорвоогийн уянгат сайхан хос гүн\
Хорвоо ертөнцөөс тасарч
Хоног өнгөрөх тутам
Хугас хугасаар татарч байсан юм
Одоо ч гэсэн Их гүн нуур
Их найрагчаа санан дурсаж буй бизээ.....

0 comments:
Post a Comment