Хайр гэж юу юм бэ?
Юу ч бишээ зүгээр л хацар даган
Нулимс минь
Миний хар дарсан зүүд шиг
Анхны хайрын хар дурсамжуудыг
Урсган авч одсон гэрэлт зам
Мартаж чадахгүй хайрыг
Анхных гэх үү?
Алдрай багын гэнэн шохоорхолоо
Хайр гэх үү?
Хайр гэж байдаг юм уу?
Үгүй ээ тийм юм байхгүй
Хэн хэндээ татагдахыг тэгж эндүүрдэг юм
Хэн хэнээ үгүйлэх тэр догдлолыг тэгж андуурдаг юм
Энэ чинь зүгээр л мал маландаа дасдаг шиг
Хүн хүндээ дасаж буй хэрэг
Миний хар дарсан зүүд шиг
Анхны хайрын хар дурсамжуудыг
Урсган авч одсон гэрэлт зам
Мартаж чадахгүй хайрыг
Анхных гэх үү?
Алдрай багын гэнэн шохоорхолоо
Хайр гэх үү?
Хайр гэж байдаг юм уу?
Үгүй ээ тийм юм байхгүй
Хэн хэндээ татагдахыг тэгж эндүүрдэг юм
Хэн хэнээ үгүйлэх тэр догдлолыг тэгж андуурдаг юм
Энэ чинь зүгээр л мал маландаа дасдаг шиг
Хүн хүндээ дасаж буй хэрэг

0 comments:
Post a Comment