Sunday, November 23, 2014

Би дуртай\

Үзэгнийхээ чимээнээс тайтгарлыг олж 
Үүр хаяарах тэр л агшинд 
Аргаад гарахгүй нулимсаа 
Шүлэг болгон шадалж урсгах би дуртай

Ганцаардал ганцаардлын дундаас өөрийг олж 
Ганц нэгээр дуслах бороонд
Гунигаа угаан алхах би дуртай
Уруул чимчигнэсэн намрын айрганд халамцаад
Уул талаар цуурайттал дуу аялаад
Унаган хүлгийнхээ бүлээн зоон дээр
Уужим амьсгалан хатируулах би дуртай

0 comments:

Post a Comment

 
;