Sunday, November 23, 2014

Ээждээ


Цаг хугацаа харавсан сум шиг одож
Цайлган сэтгэлт ижий минь
өдрөөс өдөрт жижгэрээд байх шиг
Өчүүхэн хүү нь эрийн цээнд хүрээд
тэгж санагдаа юм болов уу?

Өвөр дээр нь би дэрвэлздэг байсансан
Дүү нараасаа хүртэл харамлаж
Ижийдээ би эрхэлдэгсэн
Ангир шар уураг
Хайран залуу нас хоёрыг нь булааж
Энгэрээс нь зүүгдэж хүн болсонсон
Ангир шар уургыг нь шунан сорохдоо би
Ээжийнхээ залуу насыг хамтад нь соржхоогүй байгаадаа
Духных нь үрчлээ надад
Хайртай ээжийг минь
Надаас авч одох харгуй зам шиг санагдах юм
Залуу насыг буцааж өгч чадахгүй ч
Ээжийнхээ ачийг хариулахсандаа

0 comments:

Post a Comment

 
;