Sunday, November 23, 2014

Оюутан цагийн андууд минь

Нар буцаж навч шаржигнасан
Намар цагаар найман зовхисоос
Нутгийнхаа овоонд чулуу өргөж 
Нийтийн тээврээр их хотод хөл тавьцгаасансан

Цагийн зүү дэлхийн тэнхлэг шиг алгуухан эргэсээр
Түүхийн хуудас шиг шарлаж үлдсэн дөрвөн жил
Уншиж дуусгаагүй сурвалж бичгүүд
Түүхээр овоглосон бидний
Урагшлах замын түүчээ байлаа
Салан одсон гурван хавар
Санагалзаж уулзсан гурван намар
Нэгнээ гэх итгэлийг, нэгнээ үгүйлэх сэтгэлийг
Хос багана шиг холбожээ
Хошигнож ярих хөгтэй явдлууд
Хөөрч догдолсон баярт мөчүүд
Алдаж эндсэн гэнэн дурсамжууд
Хайзахад минь түших андууд
Халтирхад минь дэгээдэхгүй нөхдүүд
Цуйван идсэн оюутнууд
Цуглаж хийсэн II судалгаа
Сархад шимсэн андууд
Ном шагайсан нөхдүүд
Хоорондоо атаархсан охидууд
Дурлаж ханадаггүй залуус
Хайраа олсон харцуул
Их сургуулийн амьдрал
Их амьдралын түшиг андууд минь

0 comments:

Post a Comment

 
;