Sunday, November 23, 2014

Ганцхан чамд зориулав


Хүүхэд насаараа дэрвэж явлаа
Хүнээс хагацаад шаналж явлаа
Дурлал гэдэг нандин хорыг  ахиж амсахгүй гэж
Дуугүйхэн дотроо хичээж явлаа
             Болохгүй юм билээ
Нүдэнд минь нулимс хураад
Нууранд ганцаараа үлдсэн ганц ангир шиг
Сэтгэл зүрх минь лааны гэрэл шиг бөхөж
Сэрүүн хэрнээ зүүд шиг амьдарч явлаа


Гомдлын нулимс хааяа хааяахан урсгаж
Зүрх гэдэг цөхөрч
Зүүгээр шивүүлсэн шиг шаналж явсан
Тэгэхэд миний сэтгэлд өнгө гэрлийн гайхамшигт солонго татсан

Тэр нь чи:
Хайраар дутсан надад хайрыг чи өгсөн
Цөхрөлөөр дүүрсэн сэтгэлийг минь өөд татаж босгосон
Тоглож тэвэрсэн тэр:
Тэврэлт чинь намайг соронз шиг татсан
Санаандгүй үнссэн тэр:
Үнсэлт чинь намайг үүрийн гэгээ шиг гэрэлтүүлсэн

Хамт байхдаа хайраа нууж
Хүсээд ч ирэхгүй хүнийх чамайг
Хайрлаж явсан минь буруу байжээ


Нүдэнд минь үзэгдэхгүй болхоор үгүйлээд
Хоцроод ирэхэд чинь хаалга ширтэж чамайг хүлээдэг байсан

Гараас чинь атгахыг хүсдэг боловч хүнийх болохоор яах ч билээ.
Тэврээд үргэлж зогсмоор байвч минийх биш болохоор яах ч билээ

Сэтгэлээ чамд илчилсээн чи аваагүй ээ
Хайрын харцаар чамайг ширтсэн чи анзаараагүй ээ
Найзын сэтгэлээр надаар чи тоглож байсан
Гунигтай намайг өрөвдөж тайтгаруудсан

Энэнээс их зовлонгоос намайг аварсан болхоор чамд гомдохгүй ээ
Одоо харин аварсан зовлондоо буцааж түлхсэн болхоор уучлахгүй ээ

Хамт байхдаа ягаад ч юм бор дарсанд согтсон мэт болох юм
Хагацаад салаад явахаараа хайртай гэдгээ мэдэрдэг би
Одоо яах вэ?
 Азгүйгээрээ би зовоя
Гунигт автсанаараа би шаналая

Сэтгэлдээ нандигнах хүнтэйгээрээ чи жарга
Саруул ухаанаараа орчлонг хар

Удахгүй мартах л биз
Ууж хааяа халаглах л биз

Ухаарч одоо хүн болоё доо найз нь 

0 comments:

Post a Comment

 
;