Wednesday, February 11, 2015

Би муу хүн

Би
Нүүрнийхээ будгаар сэтгэлээ далдалсан
Нүцгэн охидыг ээжээсээ илүү халамжилдаг
Нүгэлтэй хүн
Би
Архи дарснаас өөр зүйлээр дэмнэхгүй нөхдөө
Ааваасаа илүү хүндэлдэг
Арчаагүй хүн

Би
Бурхан шиг үрсийг минь төрүүлсэн ханиа орхиод
Буудалд ганц шөнийн тачаал эдэлж явсан
Болчимгүй хүн

БОЛЧИХГҮЙ ЮМСАН ДАА... 

0 comments:

Post a Comment

 
;