Үүрийн гэгээ
цайгаагүй юм уу
Үдшийн бүрэнхий
тасарсан юм уу
Бүү мэд
Автобусны арын
суудалд гав ганцаараа
Өнгөрсөн дурсамж,
өнөөдөр маргаашаа төсөөлж
Өөрийн эрхгүй
гансран сууна
Автобусны хаалга
онгойх дуу бодол таслана гэвч
Ахиад л
автобусанд хэн ч орж ирсэнгүй
Ахиад л автобусны
арын суудалд гав ганцаараа


0 comments:
Post a Comment