Wednesday, February 11, 2015

Танихгүй танилдаа



Танихгүй танил та
Дээдсийг асуувал дэлхийгээс асуу
Даварч цалгиж явсан их  хаад гээд хэлээд өгнө
Би Чингисийн хойчис
Танихгүй танил та
Эх орныг минь асуувал харийнхнаас асуу
Энгүй уудам талтай, эрхгүй хөх тэнгэртэй Монгол гээд хэлээд өгнө
Би Монголын иргэн

Танихгүй танил та
Унасан нутгийг минь асуувал эх орон нэгтнүүдээс минь асуу
Ухаант зохиолч, алдарт боксчны нутаг гээд хэлээд өгнө
Би Гүн галуутайн хүү

Танихгүй танил та
Нэрийг нь асуувал надаас л асуу
Намайг хэнч танихгүй ээ

Танихгүй танил танд өөрийгөө танилцуулья

Би
Бахархалт түүхийн хэлтэрхий
Баялаг монголын эмтэрхий
Өнгөрснөөрөө бахархаж, бардамнах дуртай
Өөрийн гэсэн бүтээсэн зүйлгүй
Өнөөдрөөсөө маргаашруу зорьж яваа
Өрөвдөлтэй нэгэн ...

2 comments:

Unknown said...

Tanikhgui tanildaa goe boljee.

Unknown said...

bayarlalaa.

Post a Comment

 
;