Богд Чингис,
Боорчи, Мухулай
Боданчир богд,
Өэлүн үжин
Өрлөг Сорхугтани
бидний бахархал
Өчигдрийг өнөөдөрт
учирласан
Өнөөдрийг маргаашт
даатгасан
Өвөг дээдсийн
цусан мөртэй
Өнөөгийн бидний
бийрийн татлагатай
Буурал хорвоогийн нугачаанд
Цусаар бичигдсэн
судрууд
Бууж мордох
тавилангийн
Буцааж болохгүй
бидний замнал
Салхиар хүрнэсэн
аман түүх
Сударт бичигдсэн
алтан бичээс
Хаданд сийлсэн
буурал түүх
Унага нь хүртэл
босоо төрдөг монголын
Уулс нь хүртэл
салхиараа хүүрнэдэг
Улс монголын түүх
мину....


0 comments:
Post a Comment