Monday, January 12, 2015

Сайхан бүсгүй жаргадаг уу?

Олон эрсийн харцыг булаасан
Орь залуу насаараа өөрийгөө гоёсон
Эгэлийн эгэл
Сайхнаас сайхан
Үзэсгэлэн гоо жаргадаг уу?
Хайрлаж бас хайрлуулж
Хардаж бас хардуулж
Сайхан бүсгүй жаргадаг уу?

Тоолгүй өнгөрсөн залуус нь
Түүнийг орхихгүй ч
Сэтгэлийг нь татсан залуу нь
Хардаж түүнийг зовоохгүй бол
Сайхан бүсгүй жаргана аа






Ганц шөнийн тачаал хүссэн залуус
Хотны ноход шиг боргож хоргооно
Гоо зүсэнд нь атаархсан бүсгүйчүүл
Гоочилж түүнийг муулна

Хаягдсан залуусын хацар дагах нулимс
Хар хүнээ харамласан бүсгүйчүүдийн зүхэл
Сайхан бүсгүйн жаргах замд
Саад тортог болно оо гэж үгүй
Өндөр өсгийн дээрээ
Өдрөөс өдөрт өөдрөг алхах хүчийг
Бурхан түүнд өгсөн юм

Яагаад гэвэл бурхан ч түүнд талтай болохоор 

0 comments:

Post a Comment

 
;