Monday, January 12, 2015

Сэтгэлд гал байхад

Санаж бэтгэрсэн сэтгэлээ ариусгаж
Салхи мэт хаа сайгүй хийсэж
Салаа замын эрхээр салан одсон
Сайхан бүсгүй чамайг үгүйлж

Бор дарсаар гунигаа умартан
Борхон зүрхний гүндэх шархаа
Бусдын харцнаас нууц дотогшоо өмрөн
Аньсага нүднийхээ урсах нулимсыг
Андаасаа хүртэл нууж урсгасан

Ахиад дурлахгүй гэж бусад шиг амлахгүй
Алдаж эндсэн гэнэн дурлалдаа харамсахгүй
Сэтгэлт минь хөрс байхад

Зүрхэнд минь хайр соёолох нь лавтай

0 comments:

Post a Comment

 
;