Thursday, April 2, 2015

Нэргүй шүлэг



Хөлд орж хөдсөнд хөлбөрч явсан
Хархан бага насандаа
Буруу бүхнийг минь цацлаарай цайруулсан
Бурхан ижийдээ
Алдаа бүхнийг минь санааширлаарай зэмлэсэн
Буянтай аавдаа
Хайртай гэдэг үгийг би хэлсэн билүү

Хүү намайгаа Алдаж адгийн муугаар хэлэгдэж байсан ч
Аав минь алгаа тосож хүүгээ угтана
Хүү намайгаа Эндэж эрлэгийн үүдэнд очсон ч
Ээж минь хөхөөрөө хурайлж дуудна

Хорвоотой танилцаж
Хээнцэр дэгжин охид, бүсгүйчүүдээс
Хайртай гэдэг үгийг харамлаагүй мөртлөө
Хайрлах ёстой хоёр хүндээ би
Хайртай гэж тэр болгон хэлдэг билүү
Хүн болгосонд нь баярлалаа гэж
Хөөрхий тэднийгээ сэтгэл зүрхнээсээ тэвэрдэг билүү


0 comments:

Post a Comment

 
;