Зулзаган модод навчсаа дэлгээгүй ч
Зөөлөн цасан дээрээс бударсан
Шөнийн тэнгэр Салютан солонго татаж
Айл бүхэнд тулганаас үсэрсэн цучил шиг
бенгалийн гал цацарсан
Зунаас ч дулаахан ганцхан үдэш
Саглагар гацуур вальсын аясаар
зөөлөн салхитай ганхаж
Сарны туяанд амраг
хосууд хайрын үг шивнэлдэн
Цасан ширхэг малгайлан бударч
Цасан хүн бидэнтэй хамт хөгжилдсөн
Хуучин оны
сүүлчийн өдөр
Цагийн харанга гурвантаа дэлдэхэд
Оргилуун дарсны бөглөө тэнгэрт цойлж
Ирэх ондоо амжилт хүсэн хундага тулгаж
шинэ он, шинэ жил
айл бүхэнд
уут дүүрэн бэлгэтэй ирдэг

0 comments:
Post a Comment