Thursday, April 2, 2015

Алдар нэрээ мөнхлөхсөн


Боржигоны бор талд тоглож өссөн
Бавуу гуайн хүү шиг
Бодол санаандаа гэгээрсэн будда бурхан шиг
Болохгүй цагт төрөөд
Боогдож явсан Нацаг гуай шиг
Алдхан энэ биеэ мөнхөлж чадахгүй ч
Аав ээжээс заяасан алдар нэрээ мөнхлөхсөн

Дөрөө харшуулж өссөн
Дэлгэр баян нутгийнхаа
Их усны гольдрол
Их гүн нуур шигээ
Энэ Монгол улсынхаа
Энгүй уудам тал шигээ
Насанд минь дуудагдах
Нандин нэрээ мөнхлөхсөн

Өвөр дээр нь тоглож өссөн
Өвөөгийнхөө саруул оюун шиг
Цэлэлзсэн их далай шиг
Цэлмийсэн хөх тэнгэр шигээ
Эрээн бараан хорвоогийн
Энхэл донхол нугачаанд энэ л нэрээ
Эрин зуунд мөнхлөхсөн

0 comments:

Post a Comment

 
;