Салхи ч үгүй
намуухан үдэш
Санаашран сууж
шүлэг тэрлэнэ
Бодолд нь цэцэг
болон ургасан
Тэр л бүсгүйг
гэсэн сэтгэлээ
Дусал дуслаар
шиврэх бороо шиг
Нүдэнд нь минь
солонго болж татсан
Зүрхэнд минь
сарнай болж нахиалсан
Тэр л бүсгүйн
төрхийг оддын дундаас эрж
Огторгуйн уудмаас
түүнийг л хайна.
Хайртай гэж хэлж
чадахгүй ч
Алсаас чамайгаа
хайрлаад
Хайрын сэтгэлээ
найзын сэтгэлээр далдалж явья

0 comments:
Post a Comment