Sunday, November 23, 2014
Хайртай хүнээ мартах гэж
Хөөрхий намайг битгий хайрлаарай
Өөрийг чинь бас би мартахын тулд
Өөр нэгнийг гомдоомооргүй байна

Өр нимгэн бүсгүй хүн та
Өрөөл бусдаас болж намайг битгий гомдоогоорой
Өөрөөс чинь болоод би, өөдгүй зан гаргаж
Өрөвдөх сэтгэлгүй нэгэн болж харагдмааргүй байна
Судсаар минь урсах хайрыг ханаж
Сэтгэлийг минь мэсээр битгий сийчээрэй
Гэм зэмгүй бүсгүйн сэтгэлийг
Гэмтэн чамаас болж сэвтээмээргүй байна шүү би

0 comments:

Post a Comment

 
;