Sunday, June 14, 2015 0 comments

Нулимс

Урсах нулимс ямар хүйтэн юм бэ хацар хайрч байна
Уруул хүрсэн нулимс ямар исгэлэн юм бэ сэтгэл түлж байна

Tuesday, June 2, 2015 0 comments

Би ...

Би уйлж байна гэхдээ зүрхэндээ
Би инээж байна гэхдээ сэтгэлдээ
Би тэмүүлж байна хүсэлдээ
Би бухимдаж байна бодолдоо
Thursday, April 2, 2015 0 comments

Алдар нэрээ мөнхлөхсөн


Боржигоны бор талд тоглож өссөн
Бавуу гуайн хүү шиг
Бодол санаандаа гэгээрсэн будда бурхан шиг
Болохгүй цагт төрөөд
Боогдож явсан Нацаг гуай шиг
Алдхан энэ биеэ мөнхөлж чадахгүй ч
Аав ээжээс заяасан алдар нэрээ мөнхлөхсөн
0 comments

шинэ жил


Зулзаган модод навчсаа дэлгээгүй ч
Зөөлөн цасан дээрээс бударсан
Зуны биш өвлийн үдэш
0 comments

Нэргүй шүлэг



Хөлд орж хөдсөнд хөлбөрч явсан
Хархан бага насандаа
Буруу бүхнийг минь цацлаарай цайруулсан
Бурхан ижийдээ
Алдаа бүхнийг минь санааширлаарай зэмлэсэн
Буянтай аавдаа
Хайртай гэдэг үгийг би хэлсэн билүү
0 comments

Хоёр амьдрал



Хоёр амьдрал зохиож
Харанхуйн сүүдэр гэрэлтэй ханилж
Өдөр түүнтэй
Шөнө өөр нэгэнтэй
Эсвэл
Өнөөдөр түүнтэй
Маргааш өөр нэгэнтэй
Хоёр өмдний товчин дунд
Теннисний бөмбөг шиг
Өдөр хоногуудыг өнгөрүүлэх
Юу нь сайхан гэж
Friday, March 6, 2015 0 comments

Бүсгүй цэцэг

Цэцэг цэцэгсийн дундаас өнгө тансаг нь бүсгүй цэцэг
Цэцэг цэцэгсийн дундаас үнэр анхилуун нь бүсгүй цэцэг

Хүмүүний орчлонг чимж ургасан бүсгүй цэцэг
Хайр хайрын дундаас соёлж ургасан бүсгүй цэцэг

 
;